Та бүртгэлээрээ нэвтэрч орсноор захиалга өгөх боломжтой

Ариусгал

Үндсэн 4-н авралын нэг нь Газар Нутгийн аврал ариусгал юм. Газар нутгийн эзэн бурхадад аврал ерөөл өргөхөд тухайн хүний хувь заяа маш ихээр сайжирч байдаг билээ. Энгийнээр хэлвэл Газар нутгийн эзэн бурхадад таны Чин ариун сэтгэлийн залбирал ихэд хэрэгтэй гэсэн үг байхнээ.

   Төрсөн газар нутгийн Аврал Ариусгал Талархал

   Амьдарч буй Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Ажиллаж буй Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал Жич: Уул уурхай, Газар тариалан, Үл хөдлөх Газрын худалдаа наймаа, Барилга байгууламж гэх мэт газартай холбоотой ажил эрхэлдэг хүмүүс заавал хийх

   Ажил үйлс бүтээх гэж буй газрын Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Шинэ байр байшин газар гэх мэт үл хөдлөх хайж буй хүмүүст Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Нүүдэл суудал хийж буй Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал Мэндчилгээ

   Аялал Томилолт хийж буй Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Лусын хорлол гэх мэт Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Сөрөг Энергитэй Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Амаржих гэж буй Газар Нутгийн Аврал Ариусгал Талархал

   Нутгаа санах, Зүүдэнд орох гэх мэт хиймээр санагдсан үедээГазар Нутгийн Аврал Ариусгал Талархалыг хэзээ ч хийж болно.

№1 ТӨРЖ, ӨССӨН ГАЗАР НУТГИЙН АВРАЛ, ТАЛАРХАЛ

Бидний өвөг дээдэс төрсөн газартайгаа хүйн холбоотой хэмээн дээдэлж ирсэн билээ. Та ариун хуудас модноо Аав ээж ах эгч гээд хэний ч өмнөөс газар нутгийн аврал хийж болно. Энэхүү аврал ариусгалыг залбирч бичсэнээр газар нутгийн энерги дээшлэн, газар нутгийн эзэн бурхадад хүч очино. Залбиран үйлдэж буй хүний энерги дээшлэн хувь заяа сайжирч байдаг юм шүү. Чин сэтгэлээсээ талархаж залбирч бичээрэй ?

№2 Амьдарч буй газар нутгийн аврал, ариусгал, талархал Амьдарч буй газар нутгийн Хаягийг товчлохгүйгээр бичнэ.

   Сайн байна уу? Монгол улс Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн газар нутгийн эзэн бурхад минь ээ. ………………овогтой………………… байна. Энэхүү Сайхан газарт гэр бүлээрээ элэг бүтэн, амар амгалан, эрүүл энх, амжилт бүтээлээр дүүрэн амьдарч байгаадаа маш их баяртай байна. Манай гэр бүлийг байнга харж хамгаалж байдагт тань баярлалаа. Та бүхэн минь төрөл дээшлэн аврагдах болтухай.

   Миний амьдарч буй Монгол улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 15-р хорооны газар нутгийн эзэн Бурхад аврагдан төрөл дээшлэх болтухай. Манай гэр бүлийг ивээлдээ авч харж хамгаалж, эрүүл энх, амар амгалан, элэг бүтэн байлгадагт тань баярлалаа.

   Миний амьдарч буй Монгол улс Дорноговь аймгийн Газар нутгийн үйлийн үр ариусан нимгэрч, Үр төлөөс нь буянаар хариулагдах болтухай.

   Монгол улсын Газар нутгийн хөрсөнд нойрсож буй дайн байлдаан, хэлмэгдүүлэлтээр өөд болсон бүхий л өвөг дээдсүүдийн минь гомдол тайлагдаж, үйлийн үрийн үр төлөөс нь буянаар хариулагдах болтухай.

   Миний амьдарч буй Монгол орны 5 хий 5 махбодь тэгш зөв эргэж, байгалийн амин сүнс сэргэн, унаган төрхөндөө буцах болтухай.

   Миний амьдарч байгаа Сонгинохайрхан дүүргийн газар нутгийн 5 хий 5 махбодь тэгш зөв эргэж, энергийн төв болох болтухай.

   Манай гэр бүлийн амьдарч буй Гачуурт хороололын нутаг дэвсрэгт амьдарч байгаа айл бүхэнд газрын хөрснөөс үр шимээ өгч байгаа Газар нутгийн эзэн Бурхаддаа маш их баярлалаа.

   Миний амьдарч байгаа газар нутгийн Өнгөрсөн, одоо, ирээдүйд хүмүүсийн санаатай, санамсаргүй хийсэн бүхий л муу үйлийн үрийн төлөөс нь үр удамд дамжихгүйгээр яг одоогоор таслагдан, ариусаж буянаар хариулагдах болтухай.

   …………. овогтой ………………-ны гэр бүлийн амьдарч байгаа газар нутагтайгаа санаатай санамсаргүй буруу харьцсан, бохирдуулсан бүхий л муу үйлийг минь маш их уучлаарай. Гэр бүлийг минь ивээлдээн авч хамгаалж байдагт тань баярлалаа.