Жилд 2 удаа 5, 11 саруудад тахигддаг ёслол бөгөөд Өвөг дээдэстээ өгсөн амлалтаа биелүүлж Дээдийн дээд ертөнц рүүгээ явах хүсэлтийг нь олгох Дээд буяны талархалын ёслол юм. Хамгийн ихээр харж хамгаалж явдаг өвөг дээдсүүд нь аврагддаг. Энэхүү ёслолд орохын тулд дээдийн дээд аврал буяны ЗАМД ОРОХ ЁСЛОЛД орсон байх. Жилийн турш ариун хуудас, модноо өвөг дээдсийн аврал болоод үйлийн үрийн ариусгалыг бичих, галын тахилгат ёслолд орж байх.
Ёслолын өмнөх 21-н өдрийн авралыг бичиж хүчийг нь нэмнэ. Дээд ертөнц рүүгээ харьсан өвөг дээдсүүд нь бурханы төрөлд дэвшиж, эргээд хамгаалагч бурхан болж үр хүүхдээ хардаг.
1. Одоо байгаа хүний нэр дээр өргөсөнөөр тухайн хүнтэй учрал ерөөлөөр хамгийн их холбоотой бурхан болоочийн төрөл дээшлэх боломж дээшилдэг.
2. Бурхан болоочийн нэр дээр өргөсөнөөр тухайн бурхан болоочийн төрөл дээшлэх боломж нэмэгддэг.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 7012-8882