Та бүртгэлээрээ нэвтэрч орсноор захиалга өгөх боломжтой

Галын Тахилгат Ёслол нь , аврал, ерөөл, хүслээ бичсэн бурханы хэрэглүүр болох Ариун Хуудас, Модыг галд тахих ёслол юм. Энэхүү ариун ёслолоор Галын дөл нь тэнгэр лүү цойлон асдаг. Тэнгэрийн зарлигийн дагуу үйлдэгдэж, Бурхадын агуу их эрч хүчийг олж авдаг.

Галын тахилгат ёслол нь авралын ёслол бөгөөд, оролцогчид Бурханы хэрэглүүр болох Ариун хуудас модыг өвөг дээдсийнхээ төлөө тахьдаг.  Өвөг дээдсийн авралаас гадна, Хүүхдийн аврал, Дайнд амь үрэгсэдийн аврал, Дөрвөн төрөлт амьтдын аврал гээд авралуудыг хийдэг.

Галын тахилгат ёслолын гал нь авралын гэрэл болж, нүдэнд харагдахгүй сүнсний ертөнцийг гэрэлтүүлж байдаг. Мөн түүнчлэн муу сүнсийг ариусгаж, газар дээрх болон сүнсний ертөнцийн үйлийн үрийг ариусган цайруулж байдаг.

Бурханы хэрэглүүр болох Ариун хуудас, модноо төрөл бүрийн аврал, ерөөл, хүсэл бичигддэг. Эдгээр нь Галын тахилгат ёслолоор дамжин сүнсний ертөнцөд хүрч, бурхадын хамгаалалыг хүртэж биелэлээ олдог.

Ингэж хуудас, модонд бичигдсэн аврал, ерөөл, хүсэл биеэлсэнээр тэнд ажилласан сүнс буян хураах боломжтой. Ингэж буян хураасан сүнс Өвөг дээдсийн ёслолоор аврагдах шат руу өгсөж буйтай адил юм.

Галын тахилгат ёслол нь тухайн айлыг Дээд ертөнц, Бурхадад мэдүүлж, эцэг өвгөдийн буяныг дуудаж өршөөл ивээлдээ багтааж, айл гэрийг мандан бадраах бэлэгдэлтэй. Гал голомт цэвэр ариун байвал өвчин зовлон холуур тойрч эд мөнгө хуран цугларч энх тунх амьдардаг. Өрх, гэр бүлийн өөдлөн дэвжих анхдагч эх сурвалж нь гал түүний дээш бадамлан асах дөл ажээ. Гал сайтай гэр бүлд хэр барагийн муу зүйлс халдаж чаддаггүй байна. Галын Тахилгат ёслол нь энэ цаг үед бидэнд олгогдсон дээд боломж бөгөөд Үйлийн үрээ ариусган, Буян заяагаа тэгшилж Арга билгийн ухаанаар амьдралаа зөв залах үндэс юм